welcome to Otgontenger

2010-10-10

монголын угсаатаны тухай


                                Монголын угсаатаны тухай

 Одоо манай оронд хориод ястан буюу угсаатны бvлэг байдаг бөгөөд хүн  амын дийлэнх хэсгийг Халх Монгол эзлэдэг.” Зарим нь угсаа, соёлоо сайн хадгалж vлдсэн. Зарим нь шинжлэх ухааны нэр томъёогоор ижилссэн. Энэ маань энгийн яриагаар мөхсөн гэсэн vг. Vндсэндээ бусад ястандаа уусаад vгvй болж байгаа гэж ойлгож болно. Эдгээрийг судладаг Угсаатны зvйн шинжлэх ухаан Монголд 1960-аад оноос хөгжиж ирсэн. Уг шинжлэх ухаан тухайн ард тvмний угсаа гарал, ахуй соёлыг судалдаг.Сvvлийн vед хотжилт, суурьшмал амьдрал хvчтэй явагдаж байгаа учир халхжих нь ихэсч байна.
-Монголын олон угсаатны бvлгvvд эрт vеэс идээшин уламжилж ирсэн тодорхой газар нутаг, байршилтай. Бидний ойрадууд буюу Баруун Монголчууд гэж ярьдаг ястанууд баруун аймгуудад зонхилон амьдардаг. Ялангуяа Ховд аймгийг олон vндэстэн, ястаны өлгий
нутаг  гэж эртнээс нэрлэж ирсэн. Ховдод өөлд, мянгад, торгууд, захчин, Увс, Баян-Өлгийд урианхай, баяд, дөрвөд, хотонгууд бий. Мэдээж Монголын хvн амын 70 гаруй хувийг эзэлдэг халхчууд бараг бvх аймагт оршин суудаг. Зvvн аймгуудад дарьгангачууд  баргууд, vзэмчин , хамниган, Xэнтий , Дорнодод буриадууд байдаг. Манайд буй хориод угсаатны бvлгээс буриадууд өөрсдийн угсаа гарал, зан заншил, соёл, гоёлоо сайн хадгалж vлдсэн. Тэд Хэнтийн Биндэр, Дадал, Батширээт, Дорнодын Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо сумдад голчлон бий.-Өнөө vеийн хотжилт, vйлдвэржилт, нийгэм эдийн засгийн хөгжил, цаг vеийн онцлогоо дагаад тухайн ард тvмний ахуй соёл бvдгэрэн гээгддэг. Тухайлбал одоогийн хөдөөний айлуудаар ороход гэрийн хошлон бvслvvр нь уламжлалт дээс бус Хятадын мяндсан материал байх жишээтэй. Айргаа бvлж байгаа сав нь уламжлалт ширэн хөхvvр бус том, том цэнхэр савнууд байдаг болчихсон гээд энэ талаар олон жишээ баримт хэлж болно.Ингээд бид зарим нэг угсаатаны ахуй соёлтой танилцаяа.

·        Халх

·        Дөрвөд

·        Мянгад

·        Буриад

·        Захчин

·        Өөлд

·        Торгууд

·        Баяд

·        Алтайн урианхай

·        Хотон

·        Дархад

·        Дарьганга

·        Хамниган

·        Казак

·        Үзэмчин¦

  Халх

Монгол улсын хүн амын үндсэн хэсэг зонхилох ястан нь халхчууд юм.тэд хүн амын 80 хувийг эзлэдэг.  Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн язгуурын монгол аймгуудаас бүрэлдэн тогтсон.  XIV зууны хагасаас хойших Монголын арван түмэн улсын Зүүн 6 туг түмний төвийн түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон, Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх хэмээн алдаршжээ. Халхчууд нь Монголчуудын төв, өмөг түшиг Хайгуул халхав гэгдэж байсан халхавч бамбай гэсэн утгатай халх хэмээх нэрийг олсон гэдэг.  Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг байсан. Монгол орны нийт нутгаар тахрсан халхуудыг

·        Ээвэнхэн халх

·        Боржигон халх

·        Элжгэн халх

·        Төв халх гэсэн 4 хэсэгт хуваадаг байжээ.

Эрхэлдэг аж ахуй

19-20 үеийн Халх монголчууд ·        Мал аж ахуй·        Ан агнуур·        Газар тариалан эрхэлдэг байсан..

Эдийн соёл:Монголчууд тэр тусмаа халхууд эдийн соёл болон гар у¥рлал нь маш эрт дээр үеэс уламжлагдан иржээ.Орон сууц, дээл хувцас, хоол унд гар урлал зэргийн өвөрмөц сонин ёс жаяг нь цөм халх монголчуудын эдийн соёлын илрэл болно.

Орон сууц:Нүүдэлчин ард түний эдийн соёлын нэг нь орон сууц нь халх гэр юм.Халх гэр нь бусад ястны гэрийг бодвол ханан нь эрс өндөр, тоононы хүрээ нь дунд зэрэг гаднаас нь харахад навтгардуу ба ¦салхи шуурганд бат бөх байдаг.Ерийн ардын гэр нь 4 ханатай хана бүр 10-12 толгойтой,их бага гэсэн дөрвөн ханат гэр зонхилж байв.Чинээлэг айл нь 15 толгойтой 6-8 ханатай гэрийг ихэвчлэн хэрэглэдэг байжээ.10-12 ханатай гэрийг аймгийн хаад ноёд, хошуу тамгын газар хэрэглэдэг байжээ.

Хоол унд: Халхчуудын уламжлалт хоол ундыг долоон төрөлд ангиладаг

1.Цагаан хоол :сүү цагаан идээ

2.Махан хоол:тураг махан хоол, дотор махан хоол, шийр толгойн хоол

3.Холимог хоолны төрлүүд

4.Хоолны хольц буюу ааг амттан

5.Цай ундаа:сүүтэй цай, хийцтэй цай, хярам цийдэм,айраг, шимийн архи

6.Өдөр тутамын хоол ундны дэг

7.Ёслолын хоол унд:мах цагаан идээ зонхилно

Гэрлэх хэлбэр:Халхчуудын ураг төрлийн ёсонд нэг омог яснаас ураг барилдах хориотой байсан.Хөвгүүнээ 18-25 нас, охидоо 17-21 насанд өрх гэр болгодог.Төв буюу баруун нутгийн халхчууд сүйг бод малаар (5.7.9)сондгой хүргэх ба сүйний хэмжээг хүүхний тал тогтоодог.Сүй бэлэгт ногтот морь, эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарагч хуурай, гал бадруулах хэтийг бэлгэдэл болгон хүүхний эцэгт барьдаг.Хүүгийн тал гэрээ бэлтгэж, хүүхний тал нь гэр дотрохийг төхөөрдөг байжээ.Мөн эцгийн гэрƒийг ихэд хүндэтгэж их гэр хэмээдэг.Өв хөрөнгө хуваахад ахмад хөвгүүнд ихэнхийг олгож бусад хөвгүүндээ үлдсэнийг нь хуваадаг байжээ.

Нүүдэл суудлын ёс:Халхчууд нүүдэл хийхдээ өдөр гаригийн зөөлөн,хатууг харж цэлмэг өдөр нүүдэг.Бямба,мягмар гаригт нүүдэггүй.Бусдад нүүнэ гэж хэлдэггүй бярууны ам бооно,бар сар хэмээн өөр үгээр орлуулан хэлдэг байжээ.

Буриад

Монголын нэгэн гол ястан нь Буриад монголчууд билээ.  Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж байжээ. Буриад Монголчууд МУ-ын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бурят АССР, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойро,: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна. МУ-ын буриадууд нь хэл аялгуун хувьд Онон Улзын хорь, ага, Хамниган, худир буриадын аялгуу,¦:Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн-санагын цонгоол буриадын аялгуугаар хэлэлцэнэ. Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимсчлэх ан агнах, үнээ саах ажилд нэн сурамгай. Сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх талаар нэн чадамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд нэртэй

Буриад орон сууц:буриад түмэн модон гэрээ нэрлэхдээ соол,тура,мөн гэр хэмээн хэлдэг.харин эсгий гэрээ хиэн гэр гэдэг.Буриад нар халх монголчуудыг нэгэн адил хусаар хийсэн тооно,сараалжин тооно,сагалдрагатайи унь хэрэглэдэг.Хана бургасаар хийнэ.Халхтай адилхан эсгий үүдтэй байжээ.Баганаа бахана гэдэг.Буриадууд дүнзэн байшингаараа алдартай.Энэ нь оросын харьяат болсонтой холбоотой.Дүнзэн байшингийн оннцлог нь монгол гэрийн нэгэн адил хадаас ороогүйд байдаг.Монгол гэр шиг нүүж суухад тохирожмжгүй ч хадаасгүй болохоор буулгаад дахин өөр газар угсран бхрих боломжтой.

Хоол унд:Буриадууд цагаан идээндээ тааруухан.Энэ нь оросын харьяат байсантай мөн холбоотой.Халх болон бусад ястагууд шиг цагаан идээг олон төрлөөр боловсруулдаггүй.Ихэвчлэн саасан сүүгээ машиндаж зөөхий хийдэг.Машиндахад гарсан хөх сүүгээр нь ээзгий хийдэг.Мөн мойлийг машиндаж зөөхийтэй холиж иддэг.

Хуримлах ёсон:Буриад монголын хуримлах ёсны зан үйл бол эртний уламжлалтай ба уран үгийн олон төрөл бүжиглэх,жүжиглэх аяс хэлбээрээр явагддаг нь тэдний үндэсний өвөрмөц соёлын нэг юм.Буриад зон гэрлэх хуримыгИх төрийн найр хэмээдэг.Энэ нь гэрлэх ёс нь төрийн ёс гэсэн санааг илэрхийлдэг.Басган гэрээсээ мордохдоо бэлгийн морио хөтөлж эд хэрэглэлээ тэргэнд ачиж тусгай дэр бэлдэж очдог уламжлалтай.Бэрийг хадам эцгийн гадаа очиход бэр хүүгийн талийнхан харилцан дуулж угтан авдаг..Бэрийн авчирсан дэрийг хоорондоо булаалцалдаж аль дийлж авсан нь бэрийн орон дээр тавьдаг.Хүүгийн тал дийлж авбал сайн буян хишиг хурахын бэлгэдэл болдог байна.Бэр шинэ гэрт орж үсээ 2 салаа болгон самнаж хамган дээлээ өмсөн толгойн чимэг гоёлоо зүүж хадам аав,ээждээ мөргөж ажйраг бүлэн гал түлж  ахмад ихсэд цай аягалан ажил төрөлтэйгээ харуулдаг байна

Дөрвөд

Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува Сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох "дөрвөд" гэсэн үгнээс гарсан гэдэг домогтой. Дөрвөд аймаг XҮ-XҮII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэгэн хэсэг (Далайдаш ноёны харъяат) нь торгуудын хойноос Ижил мөрөн уруу нүүж, бусад нь Зүүнгар улсын бүрэлдэхүүнд үлджээ. Ингээд дотоод хямрал тэмцэлдээний улмаас 1750-аад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа алагдасаны учир түүний Зайсан Саарал албатаа авч Манж чин улсад дагаар орсон байна. 1789 оноос өртөө харуулын алба үзэх болж, Алтай суман харуулд суух болжээ. Хүн ард нь эртнээс нааш тариа тарих хийгээд малын ажлыг хослуулан эрхэлж иржээ. Одоо Дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Түргэн, Сагил, Давст, Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумд (хуучин зоригт ханыхан) болон Улаангом, Ховд, Өлгий хот бусад газруудад оршин сууж байна

Гэр орон сууц: Дөрвөдөд өөлд гэр,хатгуур гэр, гишгүүр гэр гэсэн гурван янзын гэр хэлбэртэй байсан. Өөлд гэр нь Монголын зарим нутагт дүрвэн тархсан унь тооно нь үргэлж сархинаг нь тоонот гэр юм. Хатгуур гэр нь хамгийн олон тоонтой, аль ч бүс нутагт нүүж ачихад тохиромжтой гэр юм. Мал сүргээр ядуу даржин , хөсөг унаа муутай хүн амын хамгийн цөөн хэсэг нь гэшгүүр гэрт амьдардаг байсан. Энэ гар нь ханагүй унь, тооно хоёроор барьдаг гэр юм. Дөрвөдүүд гэрийн яс модыг өнгө чигээр нь барихыг цээрлэж голдуу унь, тооно, хана, хаалга зэргээ будаж барихыг эрхэмлэдэг байсан . Дөрвөд нар гэртээ дэвсгэр дэвсэж заншаагүй. Сэрүүн цагт адуу, богтосоны арьс дэвсдэг. Зарим цөөн тооны айл нь эсгий хөшиг орны ард татдаг байсан байна.

Хоол унд: Дөрвөдүүд мах, цагаан идээ хоолны зэрэгцээ, тариа будааны гаралтай хоолыг арай давуу хэрэглэж байсан нь бусад Монголчуудаас ялгагдах нэг онцлог билээ. Сүү цагаан идээний хувьд Дөрвөдүүд сүү буцалгаж хөөрүүлдэггүй. Тиймээс өрөм, цагаан тос, шар тос , ээзгий чанахыг төдийлөн мэддэггүй  байсан. Хамгийн дэлгэр хийдэг цагаан идээ нь айрагын шар тос, айраг, хурс, шүүрмэг, ээрмэг, хоормог, хаяа бяслаг шахдаг байна. Айрагын тосыг хоол хүнсэнд зориулж нэн ихээр хэрэглэдэг байсан нь үндэсний уламжлал болно. Айрагаа хярамлан халааж бүлээд ´тос авдаг .Нэг удаа ялгаж авсан тосоо модон тэвш саванд хийж сэрүүн газарт жаахан хөргөж, гүзээ , үхрийн олгой, давсагт хийж нөөцөлж хадгалдаг байна. Дөрвөдий|н хурс шүүрмэг бол нэгэн төрлийн халхчуудын хурууд юм. Аарцаа шахаж нимгэн зүссэнийгээ шүүрмэг гах ба зун намар, тавгийн дээдэд хэрэглэнэ. Дөрвөдүүд махан хоолондоо хонь, ямаа, адуу хэрэглэж байжээ. Хаварт идэхээр монголын бусад аймагтай адил үүц бэлтгэдэг,харин борц бэлтгэдэггүй. Хэрчсэн гурилтай, сүүтэй, эсвэл махан сүүтэй хоолыг дөрвөдүүд будаатай хоол хэмээдэг. Хийцтэй, хийцгүй 2 янзын цай уудаг ба цайгаа айргийн тосоор амталдаг байна.

Дархад

Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий .Дархад нутаг бол манай орны баруун хойд хэсэг Хөвсгөл аймгийн умард хязгаар улаан тайга, соёны нуруу Хөвсгөл нуураар хүрээлдэн тогтсон хангайн уулархаг бүсэд оршдог.  Дархад ястны үндэсний сууц бол монгол гэр юм. Дархад хүмүүсийн гэр хийх арга, гэрийн дотоод ёс горим цөм монгол угсаатантай адил. Хоол хүнсэндээ мах, сүү цагаан идээ, ан агнуурын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Дархадууд адуу, хонь, сарлагын махыг голдуу идшэнд хэрэглэдэг. Дархад хүмүүс хониноос бусад малыг нугасалж , хониныг өрлөн нядалдаг. Мах идэхдээ холбогдсон янз бүрийн хорио цээр их байжээ. Эмэгтэй нас 50 нас хүртлээ хонины дал иддэггүй байсан. Мөн хонь адууны толгойг эрдэнэ толгой гэж муухай газар хаядаггүй , өндөр газар модны мөчир дамнуулан таьдаг байжээ.

Цаатан

Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ. Цаатангууд нь хуучин Тувагийн Том хошуунаас нүүдллэн ирж одоогийн нутагт суурьшжээ.  Цаатнууд тува нарын нэг адил монгол, манжийн захиргаанд байжээ. Манж чин улсын үед  есөн хошуу (ойн сальжак, тож та буюу монгуш, бэйс, маат буюу Кодагайт, Нибаз, хозут, шал) болж байснаас хоёр нь (Бэйс, Маат) монгол ванд захирагдаж байв.  Тож хошуу нь Хөл, Ак, Кара, Чугок гэсэн дөрвөн сум болох бөгөөд хөл суманд Ак-тоду, Кара-то ду, Соён, Кыргыз, Канати, Маат, Тархат, Шахар хэмээх овгууд, Ак суманд нь: Ак-Чоду, Кара суманд нь Кара-Чоду зэрэг овгууд байдаг байжээ.  Цаатан ардын дунд цаа буга маллах арга ажиллагаа, ан гөрөө хийх эртний уламжлал, урц овоохой иргэний заншил, гэр бүл, нийгмийн харилцааны овгийн байгууллын улбаа, бөө мөргөлийн ёс нэлээд хадгалагдан байжээ.  1960 оны байдлаар Улаан-Уул суманд 39 өрх, Ринченлхүбэ суманд 20 өрх, Ханх суманд 30 өрх цаатан байв.  1960 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор харъяалагдаж байгаа сум нэгдэл, төвлөрсөн газар нь цаатан иргэдэд зориулан өрх бүрд орон сууцны байшинг үнэ төлбөргүй бариулан, дотоод төхөөрөмж, соёлын хэрэгслээр ханган, мөнгөн санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Үзэмчин

Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх ба үзүүртэй хурц шулуун гэсэн утгатай үгнээс гаралтай хэмээн янз янзаар тайлбарладаг. Харин сурвалж бичгийн мэдээгээр юан улсын Тайзу (Чингис) хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун, зүүн хоёр гар болгон хуваан, XVI-XVII зууны заагт ,Халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр монголд харъяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ. Чингээд үзэмчинд хошуу сумын зохион байгуулалт хийхэд баруун гар нь “Их” үзэмчин, зүүн нь “Бага” үзэмчин хошуу гэгджээ. Үзэмчин нь Өвөр Монголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад 1945 оны өвөл нэг хэсэг нь МУ-д шилжин ирж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ. Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан зүүн Үзэмчин нь 1946 онд засаг захиргаатай болж, Хэрлэнбаян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд үзэмчингүүд харъяалагдах болсон байна.  Нөгөө баруун Үзэмчинээс ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ.

Орон сууц

Үзэмчин айл халхчуудын адил эсгий, дээвгэр, туурга, цаваг хэрэглэнэ. Үзэмчин нар баруун талыг ихэд дээдэлдэг. Гэр барихдаа баруун гар талаас эхэлж баруун талд нь барьж дуусгадаг заншилтай.  Үзэмчин нар гэр орны эд зүйлийг өвөрмөц сониноор нэрлэсэн байдаг. Аргалын дөрвөлжийг аргалын яд, данхыг хойвон, тогооны тагыг хавхаас, ааруулын дэлгэцийг чиг гэх мэтээр нэрлэдэг. Бусад ястнаас ялгарах онцлог шинжүүдээс эмэгтэй хүний гоёл чимэглэлийн хувьд их онцлог толгойд маш олон шүр сувд толгойн чимэглэл хэрэглэдэг байжээ. Цагаан идээний хувьд тараг бүрдэггүй байжээ. Хурим найрын хувьд бэр болох бүсгүй найр өндөрлөн хадмындаа очих гээд гэрээс гарах үед гэрийн бүснээс чангаан явахгүй хэмээн уйлдаг. Шашин шүтлэгийн хувьд сүлд шүтдэг байсан ба сүлдыг будаж гоёсон тэргэндээр орой дээр алтан шармал ганжиртай, цагаан эсгий бүрээстэй тохилог мухлагт залдаг байсан байна.  Бөхийн хувцас болон барилдах арга барил нь бусад ястнаас  өвөрмөц онцлогтой.

 

³

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 18223 удаа

Сэтгэгдлүүд

2022-11-05 -

Бичсэн: Зочин
Өөлдийн ёс заншилыг хэлж өгч туслаач
. Шууд холбоос

2018-09-13 -

Бичсэн: Зочин
зарим сэдэвтэй зөрөөд байх юм
. Шууд холбоос

2018-09-12 -

Бичсэн: Зочин
өөлийн тухай мэдээлэл өгөөч их хэрэгтэй байна
. Шууд холбоос

2017-12-07 -

Бичсэн: Зочин
Дөрвөд ястны талаар илүү сайн бичээрэй.
. Шууд холбоос

2016-12-01 -

Бичсэн: bolorjin
like smilie102
. Шууд холбоос

2016-11-22 - N

Бичсэн: Зочин
Sain bainuu mayngad vndestnii talaat medeelel bwal gch tuslaach yos zanshiliin talaar
. Шууд холбоос

2016-05-10 -

Бичсэн: Зочин
Хотгойд ястны тухай бичнэ үү
. Шууд холбоос

2015-12-30 -

Бичсэн: Зочин
даригангын хуримлах ёсны мэдээлэл байна уу
. Шууд холбоос

2015-12-11 -

Бичсэн: Зочин
Хотгойд хаачив? Дээр нь казак бол ястан биш, үндэстэн
. Шууд холбоос

2015-12-11 -

Бичсэн: Зочин
Үндэстэн, ястан хоёроо ялгаж салгаж ойлголгүй бичиж гэмээр
. Шууд холбоос

2015-10-29 -

Бичсэн: Зочин
угсаатаны ерөнхий ойлголтынх нь талаар илүү өргөн мэдээлэл оруулж болохгүй юу
. Шууд холбоос

2015-09-08 -

Бичсэн: Зочин
баядын гэрлэх ёс нь алга
. Шууд холбоос

2015-09-08 -

Бичсэн: gundali (зочин)
busad undestengiin gerleh ys bichigdeegui bnshdee

. Шууд холбоос

2015-05-21 -

Бичсэн: Зочин
Гоё болсон байна
. Шууд холбоос

2015-05-08 -

Бичсэн: Зочин
Өөлд ястны тухай тэр тусмаа аж ахуй болон соёл ёс заншил, хувцас эд өлгийн тухай маш сайн мэдмээр байна.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Түүх соёлын менежмент

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 52416 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 6 » Нийт: 6
Өмнөх | Дараагийн